Харин ягаад?

 Хаалга хаагаад гараад явахад  сэтгэл нэхдэг чамайг.  Хашгирч уурлан бухимдсан ч цээжин дотор чи дутдаг.Үл ойлголцолд  энүүхэндээ биеээ өмөөрдөг зан гараа өргөөд өмнө чинь бууж өгдөг. Хааяа сэтгэл тунин гоморхож сормуус нордог ч үг бүрийг нь зөөллөн бодож өөртэйгээ тэмцдэг. Эндүү ташаа харц энүүхэндээ л тийчилдэг. Нүд гялалзаж тархи баясдаг ч зүрх агшиж сэтгэл чангаадаг. Санамсаргүй алдаа  сэмхэн гуниг харуусал дууддаг. Ойлголцож чадахгүй үг шидэлцдэг ч үнэндээ дараа нь харамсаж харцаараа өршөөл эрдэг. Маргаан бүр маргааш өглөө нь хамт байхыг хүссэн харууслаар дүүрдэг. Яагаад гэж үү? харин яагаад?

18 сэтгэгдэл:

null
Гана

хайрладаг болохоор л...

Зочин

Нүд гялалзаж тархи баясдаг ч зүрх агшиж сэтгэл чангаадаг

үүнийг л мэдэрдэг бол энэ хайр

Заяц

зочинд 5 оноо

Зочин

гэхдэээ үнэндээ сайн ойлгосонгүй жаахан тайлбар хийгээч заяцаа

Заяц

яхуу хэн нэгэнд санаатай санаагүй харц шидэхдээ хайртыгаа бодож харцаа татдаг зан гэхүүдээ хө

Янзагахан

Яагаад гэвэл түүндээ маш их хайртай болоол тэр...

Заяц

хэлж л байдаг шд хайртай гээд хэрэлдээд уралдаад ирэхээр хааччихдаг бол тэр хайр нь уурандааа ярьж хариулж ойлголцож ярилцаж чадахгүй бол ч мэдкүйэээ

starlit (зочин)

хэлж ярьж асууж хариулж ойлголчож итгэлцэж байж л "САЙХАН ХАЙР"-ыг өсгөж хүмүүжүүлнэ МӨН ҮҮ?.Xэрэггүй үгийн зэвээр зүрxийг нь бүү шархлуулаа бүжин минь!!!Уйлаxгүй шөө Заяз-аа!!!

HERO

Хол байх ч хэцүү шүү.

Арслантай авдар

Зөрчилгүй амьдрал хаанаас байхав. Харин ч тэрнээсээ гарах аргандаа суралцаад, амьдралаа утга учиртай болгож, хөглөж сурах нь чухал. "Хайртай" гээд тэврэлдээд суугаад байх амархан юм шиг мөртлөө, нүдээ томхон нээгээд харвал ихээхэн том зөрчлийн үүд хаалга тэнд чинь л байдаг юм шүү дээ. Бас л амаргүй шүү дээ хө

ХЭРЦГИЙ ХЭРЭМ

дүүгийн хайр сэтгэл үнэээрийн чанга болой.

Зочин

hermee ene chini zugeer l bichleg baina shuudee zayecd hamaagui baih

~Freedom writer~

Маргаан бүрээсээ ухаарлыг аваад бвал ч.....

1988 (зочин)

Санаад уйлах гоя..

Заяц

САНАX хүнтэй байна гэдэг чинь ээдээ сайxан шөө

Коала

өөрөө өөрсдийнхөөрөө зүтгэх биш гол нь асуудлаа цэгц бариад шийдвэрлэх тал дээрээ үзэл бодлоо солилцож ярилцах хэрэгтэй шд. Заавал хэрүүл уруул хийх албагүй биз дээ. Эцсийн зорилго юу вэ гэдгээ санаж байвал амар л байх. Хэн хэн нь дэээ

suwa (зочин)

xairtai blxoor l bxgvi yu aldaa blgon-n uuchildag buuj ugdug yum bn l ee vnxeer xairtai blx-r gants ter xvnii tuluu bvxne ugmuur zoriulmaar sanagddag vrgel xamt bmaar

АНИРГҮЙ (зочин)

ЯГААД ГЭЖ БИЧДЭГИЙЛҮҮ ЯАГААД ГЭЖ БИЧДЭГИЙЛҮҮ? БИ ЕРӨӨСӨӨ ЯЛГАДАГГҮЙМ. ЯАГААД ГЭВЭЛ ХАЙРТАЙ БОЛХООР, ЭСВЭЛ ЧИ ТҮҮНД ШУНАДАГ БОЛХООР ЗА ДӨӨ БОДООД БАЙСАН ЧИНЬ ШУНАХ ГЭДЭГ ЧИНЬ ХАЙР Ч ЮМ УУ??


САНАХ ХҮНТЭЙ БАЙХ САЙХАН ЮМ ААА

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)