Тэр ширээний хүүхэн. Хөлчүү харчуулын хажууд суугаад хундагаар шахан халаасан дахь хэдийг сэгсрэх нь түүний ажил. Хүүхэнд мөнгө залууд зугаа хэрэгтэй. Согтууруулах ундаа тархинд шингэн цусны эргэлт бүрээр нь нэвт гүйнэ. Сормуус нь дээшээ ч сэтгэл нь гонсгор нь цаанаа л нэг тод. Түүнд хэрэгтэйг нь өгөхөд л хангалттай тэр бүгдийг хийнэ. Ямар ч байсан хүүхэнд хайртай хүн бий мансууран суухдаа бодолд нь тэр эргэлдэнэ гэвч тэр ялдамхан инээнэ. Ил тод гарсан хувцас , энгэр ам задгай цамц, энүүгээр нэг хөглөрнө, ихэмсэг байж эрчүүлийн тэлээг суллана.
Энэ бүхэн эхлэхээс өмнө ..................... түүнд байсан зүйл одоо ч байгаа өөдөлсөн зүйл алга өөрөө ч мэдэж байгаа үүнийгээ .. Тэгээд яадын амьдрал хэцүү байна энэ зам буруу юм уу чи хорьж чадах уу миний амьдралыг гэж уурандаа үг шиднэ. Гэвч дотроо тэр саарал сэтгэлийг нь сонсож түүнд өнгөрсөн амьдралаас нь татаж ойлгож чадах хүнийг сэм хайна. Түүнд чихэнд нь хайр хэлж энхрийлэх хэн нэгэн алга. түүнд түүнийг ойлгож хайраар хандах хэн нэгэн алга. Алдсан яг л над шиг чам шиг ... Олсон яг л над шиг чам шиг ... ухаарлыг олсон ахиж алдахаас нь өмнө дулаахан тэврээд итгэл өгөх хэн нэгэн алга.... Ягаад?


8 сэтгэгдэл:
заяа нь тэр юм байгааз
medreegui medremjiin tuhai bichih ch hetsuu shu.
Хүн алддаг гэхдээ шинээр эхэлж чаддаг л байх ёстой
хүн өөрөө л амьдралаа зохиодог
хүссэн,хүсээгүй,санамсаргүй сонголт тэр түүний амьдрал магадгүй хувь заяа эзэн хичээвэл заяа хичээнэ,
Тэд чадна гээд л хийж байгаа... Сонгосон сонголт нь хөнгөн гэдгийг ч тэд мэдэж байгаа... Хэрвээ би ганц бие байгаад хэн нэгэнд дуралсан бол өнгөрсөн амьдралыг нь үл бодно, ... Хайр бол бүхнийг ...
тийм хоншоортой хайрлачих хүн байхгүй л дээ
хэдий хэцүү ч энэ замыг сонгоогүй нь бас байгаа.