Монгол хүүхэн монгол охидоо зарсаар л...

Өндөр царайлаг охидыг цалин сайтай ажилд авна гэнэ.

Яахуу хүний газар байгаа хүүхдүүд очиж. Тэгсэн тэнд нэг Монгол хүүхэн манайх шинэ нээгдэж байгаа ийм ийм газар гээд өнөөдөр эндээ хэдүүлээ жаахан дуулж байгаад буудалд хоночихъё. Маргааш өглөө эрт ажилтай гэж. Хүүхдүүд ч жаал дуулж байгаад хоноцгоож.... Маргааш нь ажил эхэллээ  цагын ажил өдрийн 60000 воны цалинтай гэнэ. Боломжийн хүүхдүүд хувцасаа өмсөөд заалаар нэг поднос бариад өдөржин жаахан зөөгч хийж. Хүүхэн анзааран суусаан үйлчлүүлэгчид халамцаад ирсэн оройн цагаар хүүхэн одоо үйлчлүүлэгчидтэй жаахан хамт суугаад өшөө хэдэн цаас олчих. Ууж идэхээ өөрсдөө мэд зүгээр жаахан хамт суугаад л өгчих гэж. Охидууд ч өөрсдөө ууж идэхгүй зүгээр хамт суухаас өөр сонголтгүй болж байгаам. Өрөөнд ороод халамцуу үйлчлүүлэгчидтэй туллааа инээлдэн шуугилдан суугаа хүмүүст сайхан залуухан охидууд...

Нэг хундага хийж өгөөд тулгана хүүхдүүд амсаад тавьна .. Үйлчлүүлэгч 20000 гаргаж ирээд түүнд өгнө өдөржин гүйгээд 60000 авсан чинь нэг балгасны төлөө 20000 мэдээж  дажгүй гол нь ууж идэхгүй согтку унтахгүй байх гэж бодсоор өшөө жаахан балгана ахиад нэг дахиад нэг ......... цаг шөнө дунд ...   согтсон байна халсан байна ширээн дээр мөнгө хөглөрч байна ...............................    Ажил дууслаа хүүхэн хүүхдүүдэд өдрийн хөлсийг нь өгөөд маргаашнаас байнга ажилламаар байвал ирээрэй гээд саллаа...

Мэдээж очсон хүүхдүүд бүгд үгэнд нь ороод ширээний ард суусан уу гэвэл үгүй. Зүгээр зааландаа зөөгөөд гал тогоондоо угаагаад байсан хүүхдүүд бол ихэнх нь. Гэхдээ энд өрөөнд ороод сууж байгаа хүүхдүүдийг биш тийм зүйл санал болгож байгаа тэр хүүхэнд нь уур хүрээд байх юм. 

Солонгост иймэрхүү замаар охидууд хэрхэн ийм  замруу орж байгааг хэн ч мэдэхгүй   ... Гол нь ийм ажилыг мэдсэн хэрнээ нутаг нэгт хүүхдүүдээ бүр сургуульд сурах гээд ирсэн хэдэн хүүхдүүдээ ингэж баллаж байгаа тэр хүүхэнд л учир байна гэж бодож байна. Дөнгөж 18 19 настай хүүхдүүд бол мэдээж үүнд татагдах нь маш элбэг.     Хүнд хүн чанар гэж баймаар юм.

Яахуу хүүхдүүд бол за яахуу ганц нэг удаа гээд л хэрэгтэй байгаа мөнгөө олохыг бодно.. тэд юугаа мэдэх юм бэ өдий том болсон л гэнэ гэхдэээ тэгээд мөнгө шидээд байхаар хэн ч татагдах нь тодорхой гэхдээ бүгд биш  ч ядаж нэг ч гэсэн хүүхэд ийм замруу ороод ирээдүйгээ баллаж байна гэхээр харамсалтай.    Хүн чинь муу юманд татагдах нь амархан байдаг хорвоо хойно. Тэр хүүхэнийг үнэн голоосоо үзэн ядаж байна. Хатуухан хэлэхэд наа нэг өмхий солонгосынхоо өмнө өвдгөлж суугаад хүссэнээ олоод бай ЭГЧИЙН ДҮҮ гэсэн үг. 

Бүр хатууруулаад хэлвэл .. Чи чадвал би чамаар мөнгө олъёоо чи эднарын дор хэвтнэ үү яана уу чиний дур өөрөө л мэд чамд мөнгө хэрэгтэй бол салтаан доор нь амаа ангайна уу алцайгаад хэвтэнэ үү чи өөрөө мэд гэж байгаа үг тийм үү? Яаж ингэж хүүхдүүдийг баллаж чадаж байнаа? Адилхан монгол хүн адилхан хүн адилхан ээж аавын хүүхдүүд биш юм ууу?

Чадвал тэр хүниг нэр устай нь зарлах болноо.     Энэ тэнд сура ажиллаж байгаа ялангуяа эмэгтэй хүүхдүүдээ сайн анхаарал халамж тавьж байхгүй бол иймэрхүү зүйл татагдах нь их шүү үнэндээ...   Манай элчин ч гэж элчин. Элчингийн зар нь иймэрхүү зартайгаа зэрэгцээд л байж байх жишээний хөгийн ч болдоо

30 сэтгэгдэл:

null
дурлагч

Ээж минь ээ, юувдээ юув. Тэр эмэгтэй болчиоч. Адилхан хүний нутагт байгаа нэг улсынх байж. Буцаж Монголдоо ирэхгүй юм шиг. Үргэлж тэр олсон мөнгөтэйгээ байх юм шиг. Шаал дургүй хүрчихлээ байна.

Заяц

Эмэгтэй охин хүүхдүүд энэ тэнд байдаг бол сайн анхаараарай буруу зөрүү хүмүүсийн үгэнд орох вий

Заяц

Аль хүний алдааг тэр гэх үү
овоог нь энэ хүүхэн босгоогүй бол шаазгайнууд нь хаанаас ирэх үү....

Koala (зочин)

hetsuu ch yumaa daaa

Заяц

хэцүү нь ч юу юм Өөрөө монгол хүн байж ийм зүйл рүү түлхэж байгаад нь л .....

Ицми

зивүүн новш вэ. тэр муу амьтад юугаа мэдэхэв дээ. тэр хүүхний л буруу. хүн чанаргүй хөгийн амьтан байна даа. үйлийн үрээ эдлхэ байх даа л гэж найды даа

Гана

hnn yanam bee yanam bee odoo ter belgiin zamiin haldvart uvchnuud ihsej bgaa tuhai tv-r garch bna lee yaanam beeeee

Заяц

Энд байдаг хүмүүсийн орж зар хардаг ганц газар нь MGLCLUB тэгсэн энд нь нээх сүрхий элчингийн зар энтр гэснээ иймэрхүү зартайгаа холилдоод байж байх жишээний... энэ элчингийхэн ажилаа хийгээсэй билээ

Заяц

http://www.mongolembassy.com/ энэ манай элчингийн сайтархуу зүйл нь эндээс хэн ч тоож орж уншихгүй бас хүн ород хэрэгтэй зүйлээ хармаар байсан ч төвөгтэй...с Ийм сайт байдаг гэж би лав 2 жидлийн дараа л мэдэж байна. Тэгсэн хэрнээ энэ албаны сайтдээр байгаа зарыг нь хаа хамаагүй хуулаад байгааг хзртэл эд нар мэддэг болов уу

HERO

Тэр тэнэгт үйлийн үр нь буунаа.

Sunbeauty

Зовлого нь загатансан авгай вэ. өөрөө үр хүүхэдгүй амьтанийн бх да. Хүний нутагт адилхан амьдарчийж ингэж тэнэгтдэг хүмүүс их бх шиг бгамаа сонсоод бхад.

Заяц

энэ зар мар дээр нь хяналт ч байхгүй ингээд л хамаагүй явуулаад байдаг манай элчин ч гэж элчин уул нь хэдхэн хүн л хийгээд байх шиг ...

Заяц

Массажист ажилд авна 5 сая-с дээш гэж байгаам энийг юу гэж ойлгож байна?

Маралаа (зочин)

ямар муухай юм бэ? хүмүүс чинь хүний газар байхдаа эх орон нэгтнүүдээ гдг байтал... хэлэх муу үг алга даа

Attila

hannnnnn...

Resident Evil

Монголчууд яагаад ийм бдаг бнааа.Хаана ч бсан нэгнийгээ л дээрэлхэж,хуурч бдаг гэсэн.Өөдгүй юм

~Freedom writer~

Аль алинд нь учир байнаа. Ер нь хүний газар байгаа охид нас бага ч байсан гэсэн дотроо бодолтой л бх хэрэгтэй. Тэр эмэгтэй бол хэтэрч байнаа. Хүний нутагт учираа олох гэж ядаж байгаа бяцхан хэдээрээ л бизнес хийгээд бгаан биздээ. Дэндүү наасан.

Заяц

хүндээ чий гэхдээ тийм зүйл байнаа чи хийх үү яахуу гээд тийм хачин зам санал болгож байгаа тэр хүнд хамаг бурууг л өгнө

Арслантай авдар

Харин ч хөнгөн ажил хийлгээд харж үзэж байна гэдэг гээ биз дээ. Алаад идчихгүй байгаа нь их юм болдийм бишүү...

Зочин

xun yaj munguu olox ni chamd ymar xamaa bnaa

bataa

болохгүй бол элчиндээ хэлж болдоггүй юм уу бариад л монголруу нь буцаана биз
эсвэл тэгээд зарлачихгүй юу

Заяц

Манай элчингийн гарууд гэж ямар ч арчаагүй гарууд байдаг нь харагдаж л байгааздээ....

Элчингийн зар нь иймэрхүү зартайгаа холилдоол байж байх жишээний гэснээс Тэд ер нь энд байгааа хэддээ анхаарал хандуулнаг эвэл ац зүгээр л ажил нь тэдэнд хэрэгтэй үүргээ бол мартсан гарууддөөө

ХЭРЦГИЙ ХЭРЭМ

аймшигтай юм.

Заяц

http://www.mongolembassy.com/ Манай элчингийн сайт юм шиг байгаам тэгээд өчигдөр энэ бичсэн талаараа арга хэмжээ аваад ийм зар энтр явуулж байгаа хүмүүст анхаарлаа хандулаачээ гээд бичсэн өнөөдөр тэгсэн хариулах нь битгий хэл УСТГАА хаясан байвал яахуу ЭНЭ ОДОО ТЭГЭЭД ЭЛЧИН САЙДЫН ЯАМ УУУ новш гэж

tsoomo

алхынсаан муу гичийг алаач

Undriga

Хмммм...

МЭС

Зарлаа зарлаа гэхэд хэтэрхий хямдхан зарах юм аа гэж тэнэгтээд байхгүй юу хмммм. Балай эгч вэ?

лхамдаваа (зочин)

Өмнөх өдөр нь хөрсөнд нь дасгаж хэн нь явчихаар юм байна гэдгийг тандсан байж таараад байна уу? ээдээ энэ хүн чанаргүй хүүрнүүдийг

batmond

Хүний газарт байгаа хүмүүс хэцүү л дээ ялангуяа эмэгтэй хүүхдүүдэд гэр хол таниж мэдэх хүн цөөн, мөнгө төгрөг их хэрэгтэй гээл асуудал зөндөө л дөө. Асуудалыг нь далимдуулж боловсон аргаар мөнгө олж байгаа буюу хүн зарж байгаа новшнуудын үйлс бүтэхгүй л дээ хэцээ нэг цагт үйлын үрээр амсах л байх. Тэр авгайгын нэр, хаягыг бичээч, ядаж л хүүхдүүд тэрнээс хол байг, монголчууд үзэн ядаж цэвүүцэх болно шдээ.

Заяц

Тиймээ хө хүний газар хэцүү амархан гэж хаа байх уу гэхдээ энд монголыг бодвол өөр ажил хийгээд өмсөж зүүж зугаалахаа тандаад амьдраад сурмаар байвал үнэндээ л боломжийн өөрөөс нь л хамаарна харин тиймэрхүү байдылг нь ашиглаж ид гуйвдаг насны хүүхдүүдийг ингэж уруу татаж байгаа нь харамсалтай .... Солонгос дахь монгол элчинд ажилдаг таньдаг хүн амьтан байвал хэлээрэй таминээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)