Бид үүрд хайраа шивнэлдэнэ.

Би чамайг санадаг.

Сэрүүхэн өдөр би чамайг санадаг сэтгэл баяраар бялхаж , хөл газраас хөөөрсөн ч би чамайг санадаг, сэтгэлд чи байнга оршдог. Өглөө хөнжилдөө сэрэхэд чи байхгүй бол атиралдан хэвтэж аажуухан сэтгэлээ зөөллөдөг. Нүдээ хэсэгхэн анин чиний тухай би боддог. Хэсэгхэн ч хором чиний тухай бодол надад тайвшрал болж уусдаг. Би одоо чамайг ямар их санаж байнаа....

Мэдэхгүй юм. Зүгээр л хажууд минь байвал миний сэтгэл ханах байх.Бид хамтдаа байхдаа ямар их аз жаргалтай байдаг юм бэ?   Гудманд гарсан  ч найз нөхөдтэйгэ уулзсан ч ажилаа хийж байхад ч амьдралд юу ч тохиолдсон би чамайг л санах юм. Харин  л дээ ягаад гэдгийг мэдэхгүй юм. Би зүгээр л чамайг маш их санаж байна. Магадгүй маргааш ирж эрхлэх байх гэж бодогдох юм. Хайраа би чамтай уулзмаар байна хайраа гэж хэлэх тоолонд миий жижигхэн зүрх хичнээн хурдан цохилж баясдаг гээч.... Чи намарт дуртай бид сэрүүхэн салхинд алхаж эрхлэн инээлдэж элдвийг ярилцах дуртай. Бид үнсэлцэх дуртай зүгээр л биесээ мэдрэн зөөлөн үнсэлцэж хайр шивнэлцэх дуртай. Би чамд ямар их хайртай юм бэ? Чиний инээд алдаж байгаа, эрхэлж наалдаж байгаа,  өхөөрдөм мишээн надруу ширтэж байгаа , өөрөө ч мэдэлгүй ялдам харц шиддэг чинийхээ тэр дүр төрхөнд би дуртай. 

Чамд би хайра өгсөн амьдралынхаа сүүлийн өдрийг би чиний дэргэд үдмээр байна. Зүгээр л чамайгаа хайрламаар байна. Илүү үг харц хөдлөл үзүүлэхгүй зүгээр л чамайгаа хайралмаар байна. Бороо шиврэхдэ бидний дээр хайр болж тусдаг, Салхи сэвэлзэхдээ бидэнд итгэлийн хүч өгөн зөөлөн уусдаг, Цас хаялахдаа бидэнд хайрыг минь улам зузаатган тогтдог, нар жаргаж мандах тоолондоо бидэнд өшөө урт хамт байж биесээ хайрлах өдөр хоногийг бэлэглэдэг хайраа. Би чамдаа бүрхэг тэнгэрт оддыг түгээн цэлмэж харуулсан, би чамд анхын цасыг будруулан очсон , би чамтай    зөөлөн бороог намуухан өдрийн зөөлөн салхитай хамт гараас чинь хөтлөөд зугаалж байсан , санаж байнаа чамайг ингэтлээ их санана гэж би бодоогүй орондоо ороод ганцаараа унтах нойр надад алга. Энгэрт минь наалдаж  алгаа наан   тэврэх    дуртай  нуруугаар   минь. Тиймээ би зүгээр л чамайг өөрөө ч мэдэлгүй зүгээр л чамайгаа санаад байна хаа нэг тийшээ явах гэж байгаа ч юм шиг алслан холдох гээд байгаа ч юм шиг ...... мэдэхгүй зүгээр л би санаад байнаа чамайгаа.  Миний гүнжхээн мишээл татуулан орон дээрээ  эрхлэн наадмаар байна чамтайгаа. Элдвийг ярилцан эрх дураараа эрхэлмээр байна чамтайгаа ...    нуруугаар нь тэврээд ирээдүйгээ ярилцаж, илэн таалмаар байна, чихэнд чинь мөнх орших үгсээ хэлж, чиний төлөө цохилдог зүрхээ чамдаа наамаар байна, чив чимээгүйд чамтайгаа хайрын тухай ярилцмаар байна,  бүх хувцаа тайлаад хамаг биеээ наан тэврэлдэн аниргүй шөнийг үдмээр байна хонгорхон минь. 

Үзэсгэлэн гоо минь үүр цайтал хөнжилд минь эрхлээч, чинийхээ нойрсож буйг харан тайтгарч нойроо хулжаан  сэтгэлээ дэвтээн зөөлөн хэрнээ гүн санаа алдан чамайгаа харан чиний хайрт чинь үүрд чинийх гэж хэлээд хөнгхөн үнсээд хамт өглөөг угтмаар байна.   Би чамайг дэндүү их санаж байна бүр дэндүүү их санаж байна. Дэргэд минь байж дассан сэтгэлээ улам зузаатган хайрлан дуралмаар байна. Чи бол миний дурлалт хайр минь. Чамайгаа санаж байна ...  ямар сайхан юм бэ би санаж хайрлаж үгүйлэх хүнтэйдэээ өөртөө атаархаж байна ... 

Бид үүрд хайраа шивнэлдэнэ миний гүнжхээн ...

24 сэтгэгдэл:

null
Заяц

хайртай хүнтэй хүн бүрт

Undriga

орж ирээд тэр гүнжид нь атаархаад гараад явав...

HERO

Би хэзээ гүнжтэй болчхоод ингэж бичиж суух юм болоо.

batmond

Гэнэт хайрыгаа санчлаа, Хүнийг хайрлаж хүнд хайрлуулах сайхан шүү

лхамдаваа (зочин)

хайраа гэж хүнийг алж байгаам шүү

Эрка (зочин)

Хүн өөрөө хайрын ургамал. Сайхан хайрыг мэдрээд гарав.

Оранж

хмммм....... ямар азтай гүнж вэ? ингээд бичүүлдэг. Та2т аз жаргал хүсий.....

Анчин (зочин)

аа бүр өөртөө атаархчихлаа байна...

Bogroo (зочин)

Hairiiga aimaar sanachihlaa, goe evluulj bichjee.

Hiko (зочин)

Хайртай хүнтэй байх ямар аз жаргалтай гээч. Уурлаж хэрэлдсэн ч гэсэн аз жаргалтай хэвээрээ кккккккккккккк Энэ юуных вэ? энэ хайрын хүч гэхгүй юу .

Гана

hiko yag unen shuu muudsan ch jargaltai hevere l bdag... ugaasaa sanaj bsan huniig buur ih sanuulchihlaaaa saihan bichleg bn setgel shingesen.. maaaash ih taalagdlaa...

Заяц

санах хүнтэй байнаа гэдэг л ээдээ жаргал шүүдээ тамин ээ

Заяц

санах хүнтэй байнаа гэдэг л ээдээ жаргал шүүдээ тамин ээ

Sunbeauty

сайхан бичсэн бн шд

erika

хайр бол аз жаргал гэж үнэн юм аа...

gashuun (зочин)

Hairtai hunteigee hamt baigaa chi aztai hun. AZ JARGAl HUSIE.

nomin (зочин)

tegeed odoo yamar humuus ni iim romantica aan yamar humuus ni tiim romantica bish bdg bnaa hhmmm

~Freedom writer~

Арманчик....

Зочин

uneheer goy bichjeee

Заяц

гоё гэдэг үг гоё тэ

Saraachan

ийм хайр нтр нь мань мэт дээр хурдхан ирүүл ирчээсэй билээ Яршигтайн хүлээсээр байтал уйдчлаа гэссссн ккк

Заяц

ирээдайхда яахуудэээ нөгөө нөхөр авнаа гээд суугад байдаг худалдагч шиг юм болох нуу даа хө... гэснээс эхнэр нөхөр мар шуу үнэтэй байна

Simple

Өөөө ёсссстой "Ро" байна даа :-bd. Эромантик ч юм уу??? хэхэ.

suwa (зочин)

eooe yamar goe bichee ve? az jargal aa gej aguu ix xair-g mederne gedeg vnxeer saixan zvil shvv.....

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)