Орчлонд би эмэгтэй хүнээс төрсөн болохоор одоо ч тэднийг хайрладаг. Одод түгэхэд орцонд залуус дуулалддаг байсан орой бүр тэднийг харж хөөрхөнд нь нүдээ чилээн ширтдэг байсан одоо ч ялгаагүй би балчир бацаан. Охидод дуртай .. бүү ихэмсэг зан гаргаач зүгээр хөгжилдөе уйдахгүй оддыг тоолж орой сэрүүнд орцны чинь гадаа хүлээх би дуртай. Ор сураггүй дуу сонсож орцонд чинь хүргээд ганц нэг үнсэе.. Би охидод хайртай, хуруугаараа чичин хөөрхөн бацаан гэж өхөөрдсөн ч өөдөөс чинь би инээн өмнө чинь би сөгдөнө ...их зүйл бүү хүс хэрэглээг надаас тусад нь хар би чамтай хөгжилдөн дотно яриа өрнүүлэнэ ямар ч амьдралын хар бараан байхгүй зүгээр л хүүхэлдэйн кино шиг өрнөл үзүүлье... Зайрмаг долоон ялдамхан инэхийг чинь харах дуртай зах хязгааргүй мэт уудамд тас хөхрөн элдвийг хүүрнэлдэе.. Модон дор төө төөгөөр дөхөж суугаад тэрийг хараа гээд харц буруулахад чинь хацар дээр чинь шоп хийх би дуртай. Би чамайг шооглож дооглохгүй .. хөгжилтэй дурсамж яриагаар хөөрхөн инээдийг чинь дуу алдтал хөхрөөх дуртай.. Хөнжил ор дэр бишээ хөлөө савчин савлуур дээр чамтай наадмаар байна...

Богино банзал өндөр өсгийгөө өргөн жинс өмдөөр сольчих өнөөдөр гадаа бороотой өмдөө шуугаад уут углаад гудмаар хөтлөлцөн нөмөр хайн гүйлдэнэ бид. Ямар ч энгэсэг үнэртэн хэрэггүй улаа бутарсан хацарт чинь хошуугаа наан өхөөрдөм ичингүйрэн үнсэх зөвшөөрөл хүснэ би чамаас.. Би охиодод хайртай айлгүйтэн инээлдэж үг шивнэлдэн харц нь мишээн байдагт нь би дуртай .. Тэд хөөрхөн яг л амьтны нялх зулзага шиг.. Тэдэнд хатуурхаж болохгүй .. надад ямар ч чавх шөвөг зэвсэг байхгүй зүгээр л биесээ хөгжөөе.. Толгой эргэм олон асуудлаа хаяаад тоо томшгүй оддын дор зайрмаг долоон алхацгаая.. Ажил хийхгүй амьдрал ярихгүй асуудалд тархиа шаналгаж аз жаргалтай амьдралынхаа хайр дурлалыг хайн хүнд итгэл алдрахгүй ... ямар ч асуудал байхгүй зүгээр л инэээд алдан хөгжилдөе. Хэрвээ хүсвэл айл гэр болж тоглосон ч болно..... Амттан идэж амны цангааг чинь усаар тайлна .. Цагаан морьтой хан хүү чинь би цагаахан сэтгэлтэй гүнжхэн минь чи .. цайны хувц цагаан бенз машин байхгүй ч час хийсэн дугуйгаар сундлаад хүссэн газар луу чинь хөлөөрөө жийнэ би.. Би охидод дуртай тэдэнд хайртай .. бүү надас зугатаач өндөр босготой шалгуураа өнөөдөртөө азнаад өөрөөр харах гээд үзээч БҮСГҮЙ минь . Бүсгүй бишээ охин яг л чамд цэцэг өгөөд би чамд сайн гээд үнсүүлж байсан тэр хөвгүүнээ гэж бод. Нүдээ аниад уруулаа жимбийлэг би озохгүй хүрээд л авна уруулаараа Яг л Бат шиг. ямар ч халуун хөнжил ор дэр энд байхгүй яааг чиний 13тай анхын хайр шиг...


58 сэтгэгдэл:
хааяа ч гэсэн хөгжилдөе яг л хүүхдүүд шиг
би охидод дуртай хүхүхүхү
Заяц минь ээ,
ямар хөөрхөн бичээ вэ
нээх хөөрхөн хайр хүрчлээ
Янзтай, би бас охидод хайртай.
Би хүүхнүүдэд биш охидод хайлтай .... ХАЙЛТАЙМ ЧЭН ААХЫН ТААНУУД
хөөрхөн ин..ингээд л юу ч бодохгүй инээлдээл хөхрөлдөөл явж байвал сайхаан.
сайхаан сайхан аяаа миний арван хэдэн нас ахиад ирэхгүй ариун нандин насссссссссс ... ля ля ля
Яаг тийн. Илүү дутуу юмгү, бодож санах зүйлгү зүээр л хөгжилдөөд алхах ёстой гоё. Шууд бичсэнийг чинь амьдрал болгоол төсөөлөн төсөөлөн уншлаа.
би хөвгүүдэд дуртай шд. Найг бүсгүй, хүүхэн гэж хэлсэн залуугаас илүү охин гэж дуудсан хөвгүүн гоя.
өөөе энэ дээр байгаа охинтой танилцая нааг чандага ингэдэг 5тай хөвгүүн энтр
найг муужгай гэдэг 3тай нтр :P
ёоо муужгай чэн надыг иднэ шдээ болилоо за мммммнай
өө чи ма мэссэнжерийн аватарыг хар л даа. муур туулайг идэхгүй зүгээр өдөж байгааз дээ. би ч гэсэн чамтай муудлаа, хүнрүү хэлээ гаргаад байж гэнэ, хнннн
ХАРСААН хэдэн өөдөр л наа муу муужгай чинь нааг дээрэлхэж байна ....... харалдаа чи өөрөөө
Гоё бичжээ.
Тэгүүл надаа хайлтай л нум бна дөө....
Хихихихи
Гэнэт багын явдалууд санаанд орчив. Байрны гадаа сууж байгаад л байрны охидуудаа гараад ир хөөцөлдөж тоглий гэж бөөнөөрөө хашгираад л, /манай сургуулийн багш манай байранд байсан юм тэр полкон дээрээ гарж ирээд л чимээгүй байцгаагаачээ хашгичаад байхын өдий том ахлах ангийн хүүхдүүд байж юун хөөцөлдөж тоглох хичээл номоо давтаач гээл/
. тэгээд эр эмээрээ хуваагадж байгаад хөөцөлдөж тоглоно. таалагдсан охиноо барихгүй мөртлөө араас нь өдөржин хөөчихдөг байж билээ. хүүхэд насаа гэж хайр майр нь хүртэл хөөрхөн хүүхдээрээ ккккк
нэээ өөлхйим бээ яассан... хайр хүрчлээ гэж...
стоо өөлхөн бичдийн? би дотроо төсөөлж нтр.....кккк
охидод бид хайртай хо хо хо
Энгийн нууцлаг зүйлд эмэгтэй хүн илүү татагддаг гэжаагаашд.. заавал тарган цатгалан сайн муу хүний дүрд тоглоод Яахуу энгийн л байлдаа энэ охидуудтайгаа
Тххх, энгийн бай гэдэгтэй чинь санал нийлж байнаа. Бичлэгинй хувьд ёстой хөөрхөн гэгээлгэ болжээ. таалагджийн.
тээр харжийна уу тануус охион энтр гээд дуудахаар цаадуул чинь жугатай харц шидлээд байна айн энтр хүхүхү
Гоё санаа бас гоё бичсэн байна.
Эмзэг сэдэв энэ тэр кхй кхй кхй
найсс юм уншдаг байна шд хөөлхөн байна өө
хөөрхөн юм бэ хэхэ
хүүхнүүд хэлээ хазах мар энхрий сонстийн кляклякля
найрах арга чинь буруудаад байна гээд дуу байна цаа чинь
гоя болжээ...
Би ч бас охидод дуртай...
Миний сэмжний өнгө өөрчлөгдөөд байх шиг байнаа. Яахуу Туулай...
харин ээ яавал дээр вэ? гээд дуу байна бас кля кля кля
яааг чиний 13тай анхын хайр шиг... Энэ яар айр гоё үг вэ. Сайхаан сайхан.
ямар хөөрхийн бичсиймбэдээээээээ
энэ хүүхнүүдийн үг хэлййг таануус нэг умшдааа
айлгүйтжийнааа ёстой нях нях нях
хэхэхэ. яг үнэн тэр өндөр босготой шалгуураа өнөөдөртөө азнаад өөрөөр харах гээд үзээч гэж... хөөрхөн бичжээ... :)
галдан бошгот бишдээ бид чинь ... :)
би ёстой аальгүйтээгүй шүү
заа за нэээх хөөөөрхөн хайр хүрчлээ энтр мануусч зөнөж байнадаа гэхдээ зүгээр кардан татагдаж байгаа цагт газардахгүйэээ энтр кля кля
энэ ёстой хөөрхөн бичлэг шүү.
Би зөндөө уншсан нтр.
энэ охин ганцаарлдаж энтр
хөвгүүн олж ав
ганцаардах гоя.
хааяаа л...
Яасан хөөрхөн бичээ вэНээх гоё санагдчлаа. Нээрээ яг найраагаа болиод зүрхээрээ намайг уяраагаарай гэдэг шиг ЭНГИЙН байх чинь гоёдоо аруун хэдэн насандаа эргээд очвол яасан гоё вээ Энэ яг миний анхны хайр байхаа гээл... ккк
Дахиаллл уншаалллл баймаар хөөрхөн бичлэг байна шүү
Гоё бичсэн байнашд.. нэг дураараа өөрийнхөөрөө нисэж бгаа шувуу шиг...
ямар ч секс худлаа өөрийгөө илэрхийлэх үнэ цэнэтэй үг , гангараа , биеээ тоосон зан , ихэмсэг оршку амар шд энэ нь дээр
өөөө яаажиййнааа миний сээгий хаана байна?1111
царай харжаагаам байналдаа миний блог кля кля кля гэснээс заримдаа ингээд байдаг юм өө эмзэглэх хэрэггүй ахиад л биччих хө
Зүгээр хөтлөлцөөд хамтдаа гүймээр байна
Бороонд нороод гүймээр байна
Ямар ч санаа агуулалгүй чам руу харж инээмээр байна
Юу ч бодолгүйгээр ирээдүйг зөгнөн мөрөөдөж ярилцмаар байна
Одоо ч ингэхээр хүмүүс буруугаар ойлгоод балай юм болноо.
Хөтлөлцөөд гүйвэл буудалруу яарла гэнэ
Бороонд норвол хувцасыг нь норгож байгаад биеийг сайн хармаар байна уу ч гэх шиг
Өөдөөс нь харж инээхээрэ шалигтлаа гээд
Ирээдүйг ярихаар айж өөрийг нь айлгаад тэнэг юм аа. Хүүхэд насны сайхан үеүүдээ гэж
хаха тэгэх байхдаа хө одоо бол. Хааяадаа зүгээр л юу ч мэдэхгүй жаахан хүүхэд шиг баймаар үе олон байх юмдөө
зөндөө уншив. дахин дахин орж ирж уншив кк
дахиал уншив.
ёстой хөөрхөн бичлэг.
балиар нэг бичлэг байгаа таануусын уур хүрэх байхдаа уншуул уншаарай
http://zayets.blog.gogo.mn/read/entry27026
балиар нэг бичлэг байгаа таануусын уур хүрэх байхдаа уншуул уншаарай
http://zayets.blog.gogo.mn/read/entry27026
балиар нэг бичлэг байгаа таануусын уур хүрэх байхдаа уншуул уншаарай
http://zayets.blog.gogo.mn/read/entry27026
ингэхэд Бат гэж хэнийн бол ?
бат гэж Сарааг үнсдэг жаал
huurhu zuil bichsen baina